Хүсэхүй дор сэтгэл ирнэ
Хүлээхүй дор амьдрал ирнэ
Ухаарахуй дор гэгээрэл ирнэ
Уучлахуй дор өөрлүүгээ би ирнэ...
Өмнөх эрэгцүүлэлдээ бурхан бидний дотор байдаг тухай өгүүлсэн
билээ.Библи сударт *Эхлээд өөрт байгаа бурханы орныг эрж ол.Тэгвэл
бүхнийг олж авна* гэжээ.Асуудлын гол нь өөрт байгаа тэр бурхан чанараа
хэрхэн яаж эрж олох бэ? гэдэгт байгаа юм.
Баримал, зурмал ,цутгамал ,чулуун элдэв дүрээр бүтээгдсэн бурханд
мөргөөд,маань мэгзэм уншиж,эрх тоолж, хүрд эргүүлээд бид бурханы орноо
олж чадах уу? Эсвэл Исүсийг магтан дуулаад, залбираад ,ахуйн чанартай
олон хүсэлт, гуйлтаар бурхан чанараа таньж мэдэж болох уу?